Saturday, October 27, 2012

Хүнд илрэх хямралын шинж

Стресс эрvvл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
“Өвчингvй бол жаргал
Өргvй бол баян”.
Д.Нацагдорж

Хvрээлэн буй орчноо төгс боловсронгуй биш хэмээн сэтгэл дундуур явах нь сэтгэцийн эрvvл мэндэд ихээхэн уршиг тарьдаг билээ. Үнэн хэрэгтээ тийм биш бөгөөд хvмvvст л тэгж санагддаг. Амьдралаас “гэрэл гэгээтэй” зvйлийг олж харж, мэдэрч чаддаггvй, зөвхөн “харанхуй” талаас бvхнийг vнэлж дvгнэхээс илvv муу зvйл байхгvй. Нөгөө талаас, муу юм огт байдаггvйсэн бол “муу” гэх ухагдахуун байхгvй, бас тvvнгvйгээр “сайн” гэгчийг тодорхойлох бас мэдрэх боломж vгvй юм.

Сэтгэцийн эрvvл ахуй гэдэг нь хvний сэтгэл санааг эрvvлжvvлэх гэсэн утгатай бөгөөд дvрэм журам нь бvрэн тархаагvй, дасал болоогvй ойлголт байж болох юм. Хvмvvс хоол идэхийн өмнө гараа угааж заншсан шиг сэтгэцийн эрvvл ахуйндаа анхаарлаа хандуулан эрvvл мэндээ хамгаалах нь чухал.

Сэтгэл санааны эрvvл мэндээ хамгаалах vндсэн баримтлал.“Юм инээдтэй харагдаж байгаа болоод бид инээж байгаа биш, харин бид инээж байгаа учраас л тэр зvйл инээдтэй харагддаг”. У. Жеймс
* Сэтгэл санаа өөдрөг байлгах хамгийн сайн “сэтгэл засалч” бол амжилт юм.


Танин мэдэх процесс- Ой



Хүн өөрийн амьдралын туршлагаа оюун ухаан буюу тархиндаа хадгалж хожим түүнийг сэргээн санах процессыг ой тогтоолт гэнэ.                                                                                 

Ой санамжаа сайжруулах 10 арга
Ой санамжийг “мэдрэхүйн”, “богино хугацааны”, “урт хугацааны” гэж гурав ангилсан Фиелдинг “Ой санамжаа сайжруулах 10 аргыг” тодорхойлж байна:

  1. Ой санамжаа яаж ажилладгийг мэд. Ой санамжаа хэрхэн ажилладгийг мэдэх нь сайжруулах арга замыг олоход тань тусална. Ой ухааны ажиллахтай холбоотой хүчин зүйлс нь: ой санамж, мэдээллийг буулгах, нэгтгэх, хураах болон хадгалах явц юм. Хүн амьдрах хугацаандаа тохиолдсон зүйл, өөрөө хүссэн зүйлээ санаатайгаар сурдаг. Шинэ мэдээлэл мэдрэхүйн ойноос богино хугацааны ой санамжинд шилжин дурсамж болж үлдэнэ. Тиймээс бид ерөнхий болон хувийн мэдээллийн арга байдаг гэж хэлж болно. Арга замаа хэрэгжүүлэхийн тулд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.