Sunday, December 2, 2012


 Сэтгэл судлалын үүсэл хөгжил

1.МЭӨ 387 он – Эртний Грекийн сэтгэгч Платон нь оюун ухааны процесс мөн түүний бүтэц үйл ажиллагаа нь тархинд явагддаг гэж үзсэн.
2.МЭӨ 335 он – Эртний Грекийн сэтгэгч Аристотель нь зүрхэнд хүний оюун ухаан байдаг гэж үзсэн.
3. МЭӨ 100 он – Хожим олдсон археологийн олдвор бичээсд хүний темпераментийн хоёр туйлын талаар бичсэн байдаг.
4. 398 онд – Фрейдийн далд ухамсрын ойлголтын талаарх анхны санааг А.Августин дэвшүүлсэн.
5. 705 онд – Иракын Багдад хотноо анхны сэтгэл мэдрэлийн эмнэлэг нээгдсэн.
6. 850 онд – Аль-Кинди одоогийн психотерапигийн хөгжмийн сэтгэл заслын аргыг өвчтөнгүүдэд хэрэглэсэн.
7. 900 онд – Аль-Балхи “Оюун ухааны эрүүл мэнд” хэмээх ойлголт дэвшүүлж сэтгэл мэдрэл болон физиологийн өвчний учир шалтгааныг тайлбарлах гэж хичээсэн.
8. 1021 онд – Аль Хайсам нүд түүний үүрэг , онцлогийн талаар тухайн үеийн бусад эрдэмтэд ч судалж байв.Харааны эрхтний гол мэдрэх хэсэг нь урьд өмнө үзэж байснаар нүдний болорлог биш , харин нүдний торлог бүрхүүл болохыг нээсэн явдал нь дундад зууны сэтгэц-физиолгийн шинжлэх ухааны ололт байлаа.
9. 1025 онд – Ибн Сина сэтгэцийн талаарх хоёр онол боловсруулсан.Тэрбээр анагаах ухааны чиглэлийн үзэл санаагаа “Канон” онолдоо тусгаж сэтгэцийн үйл ажиллагаа бүхэлдээ уураг тархинаас хамаардаг гэсэн санааг дэвшүүлжээ.
10. 1035 онд – Аль Бируни хариу үйлдэл хийх хугацааг туршилтаар тогтоосон.
11. 1200 онд – Маймонидес тухайн үеийн төрөл бүрийн сэтгэл мэдрэлийн өвчнийг судалж бичсэн.
12. 1590 онд - Филисофич Рудольф Гоклениус “Сэтгэл судлал” буюу Psychology хэмээх нэр томъёог анх хэрэглэж эхэлсэн.
13. 1672 онд – Томмас Виллис тархины бүтэц үүргийг анатомын шинжлэх ухаан талаас нь судалсан.
14. 1774 онд – Франц Месмер нь сэтгэл мэдрэлийн өвчний талаар судалж эмчлэх арга нээж месмеризм буюу одоогоор ховс гэж нэрлэдэг байна.
15. 1793 онд – Philippe Pinel Шоронд ял эдэлж буй хүмүүсийн сэтгэл мэдрэлийн өвчнийг судалсан.
16. 1834 онд – Эрнст Хейнрик дифферинциал сэтгэл судлалын онолыг бичсэн.Өнөө үед Веберийн хууль гэж нэрлэх болсон.
17. 1848 онд - Phineas Gage-н толгойнд лоом зоогдож тархины духны хэсэг нь гэмтэж зан чанарын хувьд өөрчлөгдсөн боловч тэрээр амьд үлдсэн.
18. 1859 онд – Чарлез Дарвин хувьслын онол.