Хичээлийн агуулга


“Хүүхдийн хөгжлийн сэтгэл зүй” хичээлийн стандарт
Мэргэжлийн индекс: D-140100
Хичээлийн код: Psy 203
Кредит: 5
Хамрах  хүрээ: :  Багш мэргэжлийн ангиудын 1-р ангийн 2-р улиралд, 2-р ангийн 1-р улирал
Судлах нийт цаг: 128  цаг
Үүнээс :   лекц- 48 цаг, Семинар- 64цаг,  Бие даах цаг-16
Хичээлийн залгамж холбоо:
Босоо тэнхлэгээр :
Сургалтын өмнө:
·         Мэргэжлийн удиртгал хичээл  
·         Сургалтын дараах:   Сонгох хичээл
Хэвтээ тэнхлэгээр:
·         Сурган хүмүүжүүлэх зүй
Хичээлийн зорилго: Багш бэлтгэх тогтолцоог  боловсронгуй  болгох талаар тавигдаж буй өнөөгийн шаардлагад нийцүүлэн  багш мэргэжлээр суралцагч оюутнуудад, хүүхдийн сэтгэлзүйн  онцлогийг судлан тэдэнтэй ажиллах арга барил, суурь мэдлэг, чадварыг  эзэмших,  бие даан мэдлэг бүтээх , арга барилтай болоход нь туслах чиглэлээр  хамтран ажиллах.  
Агуулгын хүрээ: Хүүхдий хөгжлийн сэтгэл зүйн шинжлэх ухааны  судлах зүй, зорилт, сэтгэцийн үзэгдлүүдийн илрэх байдал, сэтгэл зүйн судалгааны арга зүй, хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлогууд, хамт олон түүний нийгэм сэтгэл зүйн онцлог, сургалтын сэтгэл зүйн үндэс, оюун ухааны хөгжлийн онолууд үйл ажиллагааны сэтгэл зүй, харилцааны сэтгэл зүйн үндэс, сэтгэлзүйн зөвлөгөөний мөн чанар, багшийн сэтгэл зүйн боловрол

Оюутны эзэмших мэдлэг   
o   Сэтгэцийн хөгжлийн мөн чанар, зүй тогтол
o   Судалгааны ерөнхий аргуудын онцлог,судалгааны ажлын үе шат, зарчим
o   Хүүхдийн сэтгэцийн шууд мэдрэн таних үйлийн онцлог
o   Хүүхдийн анхаарлын хөгжлийн мөн чанар, зүй тогтол
o   Хүүхдийн ой тогтоолтын хөгжлийн мөн чанар, зүй тогтол
o   Хүүхдийн  төсөөлөл  зохион бодохуйн хөгжлийн мөн чанар, зүй тогтол
o   Хүүхдийн сэтгэхүй хөгжлийн мөн чанар зүй тогтол
o   Хүүхдийн хэл яриа, оюун ухааны хөгжлийн мөн чанар зүй тогтол

o   Хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөн, зоригийн хөгжлийн мөн чанар
o   Хүүхдийн бие хүний шинжийн хөгжлийн мөн чанар зүй тогтол
o   Сургалтын  сэтгэл зүйн онол
o   Хүүхдийн нас, бие сэтгэцийн хөгжлийн хувийн онцлог
o   Хүүхдийн голлох үйл ажиллагаа
o   Харилцааны сэтгэл зүйн үндэс
o   Бүлэг хамт олны сэтгэл зүй
o   Сэтгэл зүйн  зөвлөгөө түүний мөн чанар
o   Хүүхдийн хөгжлийн сэтгэл зүйн онол

Оюутны эзэмших чадвар    
o    Хүүхдийн сэрэл ба хүртэхүйн ялгааг судлах
o    Хүүхдийн цаг хугацааны хүртэхүйг судлах 
o    Хүүхдийн хүртэхүйн  чанаруудыг судлах
o    Хүүхдийн анхаарлын шинжүүдийг судлах
o    Хүүхдийн  ажиглах чадварыг судлах
o    Хүүхдин тогтоолтын хэв шинжийг судлах
o    Хүүхдийн ойн процессуудыг судлах
o    Хүүхдийн ойг хөгжүүлэх тогтоолтын аргыг эзэмшсэн байх
o    Хүүхдийн зохион бодохуйг бүтээлээр нь судлах
o    Хүүхдийн төсөөлөн бодох  чадварыг  судлах
o    Хүүхдийн сэтгэхүйн үйлүүдийг судлах
o    Хүүхдийн сэтгэхүйн чанаруудыг судлах
o    Хүүхдийн сэтгэхүйн төрлүүдийг судлах
o    Хүүхдийн идэвхтэй ба идэвхгүй үгийн нөөцийг судлах
o    Хүүхдийн оюун ухааны түвшинг оношлох
o    Хүүхдийн оюун ухааны чадварудыг судлах
o    Хүүхдийн сэтгэлийн хувийн онцлогийг танин оношлох
o    Хүүхдэд зоригийн чанаруудыг  төлөвшүүлэх
o    Хүүхдийн темпераментийн онцлогийг  судлах
o    Хүүхдийн темпераментийн онцлогт тулгуурлан харилцах 
o    Хүүхдийн зан төлөвийн тодролыг судлах
o    Экстраверт интроверт хүүхдийг судлан, харилцах
o    Хүүхдийн сурах сэдлийг судлах
o    Хүүхдийн багшдаа болон сургуульд хандах хандлагыг судлах
o    Хүүхдийн сонирхолыг судлан, тэдэнд зөвлөх
o    Хүүхдийн ерөнхий авьяас чадварыг судлах
o    Сургалтын орчин үеийн онол үзэл баримтлалыг ойлгон сургалтанд ашиглах 
o    Сургалтыг сэтгэл зүйн үндэстэйгээр удирдан зохион байгуулах арга барилыг эзэмших
o    Хүүхдийн насны онцлогийг ойлгон тэднийг чиглүүлэн, зөвлөх, харилцах 
o    Хүүхдийн голллох үйл ажиллагааг удирдан чиглүүлэх
o    Багш өөрийн бие хүний сэтгэл зүйн шинжүүдийг удирдан хөтлөх
o    Харилцах, хамтран ажиллах
o    Хүүхдийн харилцааны зонхилох системийг  судлах
o    Хүүхдийн харилцааны зөрчлийг судлан зөвлөх 
o    Хүүхдийн бүлэг хамт олонтой харилцах
o    Хүүхдийн харилцааны хүрээлэлийг судлах 
o    Хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх 
o    Бүлэг хамт олонтой харилцах, удирдах, ажиллах
o    Хүүхдийн бүлэг хамт олны нэгдэл нягтралыг судлах
o    Хүүхдийн бүлэг хамт олны дотоод уур амьсгалыг судлах

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүйхичээлийн стандарт

Мэргэжлийн индекс: : D- 140100
Хичээлийн код: meth 30         Кредит: 2кр
Хамрах  хүрээ: :  Багш мэргэжлийн 3-р ангийн1-р улиралд
Судлах нийт цаг: 64
Үүнээс : лекц 16 цаг, Семинар 32 цаг, Бие даах цаг 16
Хичээлийн залгамж холбоо:
Босоо тэнхлэгээр :
§  Сургалтын өмнө:  Сурган хүмүүжүүлэх зүй , Хүүхдийн хөгжлийн сэтгэл зүй     
§  Сургалтын дараах: Сонгох хичээл
Хэвтээ тэнхлэгээр: Сурган хүмүүжүүлэх зүй
Хичээлийн зорилго: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй” хичээлийн зорилго нь хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа шалтгаан, зүй тогтлыг судалж, эмгэг согогтой, сурах бэрхшээлтэй, эмзэг бүлгийн болон сэтгэцийн сааталтай хүүхдийг ердийн сургууль, бүлэгт хамруулан сургах ажлын онол, арга зүйг олон улсын жишигт үндэслэн, өөрийн орны онцлогт тохируулан, оюутан- багш сурч эзэмшихэд оршино
Агуулгын хүрээ: Тэгш хамруулан сургах сургалт, Хөгжлийн бэрхшээл, түүний ангилал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, төлөвшил,засан сайжруулах аргазүй, Давхар согогтой хүүхдийн хөгжил, төлөвшил, боловсрол эзэмших арга зүй
Оюутны эзэмших мэдлэг:
o    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургаж ирсэн түүхэн тойм
o    Хөгжлийн бэрхшээл, түүний ангилал
o    Хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төлөвшил
o    Хэл яриа, оюун ухааны хомсдолтой хүүхдийн хөгжил төлөвшил
o    Зан төлөв, аутизмтай хүүхдийн хөгжил төлөвшил
o    Сэтгэцийн сааталтай, хөдөлгөөний бэрхээлтэй хүүхдийн хөгжил төлөвшил
o    Эмзэг бүлэг, сурах бэрхшээлтэй хүүхдийн хувийн онцлог, хөгжил төлөвшил
o    Давхар согогтой хүүхдийн хөгжлийн онцлог , ангилал
o    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нөхөн сэргээх, засан сайжруулах үндсэн аргууд
Оюутны эзэмших чадвар         
o    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хандах хандлагаа өөрчлөх чадвар
o    Хараа ба сонсголын бэрхшээлтэй хүүхдийн онцлог, танин оношлох чадвар
o    Хэл яриа ба оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог , танин оношлох чадвар
o    Хэл заслын аргыг хэрэглэх чадвар
o    Зан төлөвийн бэрхшээлтэй хүүхдийг танин оношлох, ажиллах чадвар
o    Сэтгэцийн сааталтай хүүхдийг танин оношлох чадвар, тэдэнтэй ажилах чадвар
o    Сурах бэрхшээлтэй хүүхдийг танин оношлох чадвар, тэдэнтэй ажиллах чадвар
o    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, төлөвшил хувийн  ба насны онцлогийг оношлон таних чадвар
o    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тулгуурлан  тэдэнд зөвлөх, тэднийг сургах, чиглүүлэх чадвар
o    Давхар согогтой хүүхдийн хувийн ба насны онцлогийг оношлон таних, зөвлөх, чиглүүлэх  чадвар
o    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх, засан сайжруулах чадвар

суралцах

"Эцэг эх гэр бүлд туслах арга зүй” хичээлийн стандарт
Мэргэжлийн индекс: D
Хичээлийн код:
Кредит: 2
Хамрах хүрээ: СӨБ- II анги, Iулиралд
Судлах цаг: СӨБ-II анги
Iулиралд :Лекц-16
Семинар-32
Бие даалт-
Нийт-48 цаг
Хичээлийн товч тодорхойлолт:
Оюутан эцэг эх, өрх гэрт суурилсан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний тогтолцоог судлах, хүүхэд, эцэг эх, гэр бүлийн гишүүдтэй харьцах ёс зүйн хэм хэмжээ, ãýð á¿ëä ¿ð õ¿¿õäýý õ¿ì¿¿æ¿¿ëýõýä íü туслах, òýäíèéã òàòàí îðîëöóóëàõарга зүйд суралöàõ Õè÷ýýëèéíºìíºõ áà çýðýãöýý õîëáîî
Өмнөх холбоо: ЕСХЗ- 10222, ÕÑÑ-
Çýðýãöýýхолбоо: ЕСС-10221,ХСС-20123-30226,ХСХ320127-30230,
ТХБ-40140,40141,СӨБУ-40142
Хичээлийн зорилго
Оюутан хүүхдийн эрхийн боловсрол, хүүхдийг хүмүүжүүлэх эерэг аргын үзэл санааг бага насны хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаандаа тусгах, гэр бүлийн нөхцөл байдлыг судлан тогтоох, гэр бүлийг чадавхижуулах, эцэг эх, гэр бүлийн гишүүдийг үйл ажиллагаандаа татан оролцуулах арга хэлбэрүүд, тэдэнд туслах, зөвлөх арга зүйд

Оюутны эзэмших мэдлэг:
  • Гэр бүлийн тухай ойлголт
  • Монгол  гэр бүлийн хүмүүжлийн уламжлал, шинэчлэл
  • Эцэг эх- хүүхдийн харилцаа
  • Эцэг эх -багшийн харилцаа
  • Хүүхдийн эрхийн боловсрол
  • Хүний эрхийн боловсрол
  • БНХ-ийн хөгжил, хүмүүжилд эцэг эх, гэр бүлийн гишүүдийн нөлөө
  • Хүүхэд, эцэг эхэд үзүүлэх сэтгэлзүйн дэмжлэг
  • БНХ-ийг хөгжүүлэх үйл ажиллагаанд хүмүүжлийн эерэг аргын үзэл санааг тусгах
  • Хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүлийн гишүүдийн оролцоо
  • Эцэг эх, олон нийтийн оролцоог идэвхижүүлэх арга хэлбэрүүд
  • Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн эцэг эх, гэр бүлтэй ажиллах арга хэлбэрүүд
  • Гэр бүлийн гишүүдэд çºâëºãºº ºãºõ, сургалт зохион байгуулах арга хэлбэрүүд
Оюутны эзэмших чадвар:
Ø  Ìîíãîë ãэр бүлийн соёл, үнэт чанар, гэр бүлийн ёс зүйд суралцах
Ø  БНХ-ийн хөгжил, хүмүүжилд эцэг эхийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх
Ø  Хүүхдийн эрх, хүний эрхийн боловсрол эзэмших
Ø  Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг хүмүүжлийн аргыг үйл ажиллагаандаа тусгах, эцэг эхчүүдэд энэ талаар зөвлөгөө өгөх
Ø  Эцэг эх, хүүхэдтэй харилцах харилцааны соёл, эв дүйд суралцах
Ø  Эцэг эх, өрх гэрт суурилсан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг олгох сургалт зохион байгуулах чадвар
Ø  Эцэг эх, гэр бүлийн гишүүд, олон нийтийн оролцоог үйл ажиллагаандаа татан оролцуулах арга замыг тодорхойлох

Óíøèæ ñóäëàõ íîì:
  1. ААХөтөлбөр. Б.Пүрэвдолгор,С.Баярхүү, С.Зоригт нарын  “Бага насны хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоо”УБ.2003
  2. Бага насны хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо УБ.,2000
  3. Áàòäýëãýð.Æ “Áàãà íàñíû õ¿¿õäèéí ñýòãýë ñóäëàë” ÓÁ.,2011
  4. Батдэлгэр “БНХ-ийн бие áÿëäàð сэтгэцийн хөгжлийн онцлог” УБ.,1999
  5. БСШУЯ “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт” УБ.,2011
  6. Европын холбоо, БСШУЯ,Их Британий хүүхдийг ивээх сан хамтарсан “Сургуулийн өмнөх боловсрол-эцэг эх, олон нийтийн оролцоо” үндэсний чуулган. УБ.2008
  7. Их Британий хүүхдийг ивээх сан. О.Болор “3 настай хүүхдийн явуулын багшийн гарын авлага” УБ.2008
  8. Их Британий хүүхдийг ивээх сан. Т.Болор “5 настай хүүхдийн явуулын багшийн гарын авлага” УБ.2009
  9. Их Британи Хүүхдийг ивээх сан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын тулгамдсан асуудалд” Дорнод аймаг.,2006
  10. Махмут Ачыл “Сурган хүмүүжүүлэгчийн биеийн хэл” УБ.,2006
  11. МУБИС, Их Британий хүүхдийг ивээх сан. “Багш мэргэжлийн багц хөтөлбөрт хүмүүжлийн эерэг аргын үзэл санааг тусгах зөвлөмж” УБ., 2009
  12. МННХ. ААХөтөлбөр ”Гэр бүлийн оролцоо” УБ.2000
  13. Эрдэнэчулуун “Сэтгэл зүйн зөвлөгөөний онол арга зүйн үндэс” УÁ.,2008
Хичээлийг гүнзгийрүүлэн судлах боломж
Äàðààõ ñýäâèéí õ¿ðýýíä ýññý, èëòãýë, ýðãýö¿¿ëýìæ áè÷èõ áîëîìæòîé.
  • Гэр бүлийн ёс зүй
  • Гэр бүлийн дулаан уур амьсгал-орчин
  • Хүүхдэд ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх
  • Áàãøèéí ¸ñ ç¿é
  • Õ¿¿õäèéí ýðõèéí áîëîâñðîë
  • Хүүхдийг эерэг хүмүүжлийн аргаар хүмүүжүүлэх арга
  • Ãýð á¿ë äýõü õ¿¿õäèéí õºãæèë, õ¿ì¿¿æèë
  • Эцэг эхийн үүрэг оролцооã íýìýãä¿¿ëýõ àðãà çàì
  • Хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхийн үүрэг, оролцоо
  • Гэр бүл, олон нийтийн оролцооны хандлагыг төлөвшүүлэх, тэдэнтэй ажиллах арга хэлбэрүүд
  • Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн эцэг эх, гэр бүлийн гишүүдэд мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж, олон нийтийг татан оролцуулах, хамтран ажиллах
  • Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн эцэг эх, гэр бүлд зөвлөгөө өгөх,сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн гишүүдэд сургалт зохион байгуулах нь

 

 

No comments:

Post a Comment