Sunday, December 2, 2012


 Сэтгэл судлалын үүсэл хөгжил

1.МЭӨ 387 он – Эртний Грекийн сэтгэгч Платон нь оюун ухааны процесс мөн түүний бүтэц үйл ажиллагаа нь тархинд явагддаг гэж үзсэн.
2.МЭӨ 335 он – Эртний Грекийн сэтгэгч Аристотель нь зүрхэнд хүний оюун ухаан байдаг гэж үзсэн.
3. МЭӨ 100 он – Хожим олдсон археологийн олдвор бичээсд хүний темпераментийн хоёр туйлын талаар бичсэн байдаг.
4. 398 онд – Фрейдийн далд ухамсрын ойлголтын талаарх анхны санааг А.Августин дэвшүүлсэн.
5. 705 онд – Иракын Багдад хотноо анхны сэтгэл мэдрэлийн эмнэлэг нээгдсэн.
6. 850 онд – Аль-Кинди одоогийн психотерапигийн хөгжмийн сэтгэл заслын аргыг өвчтөнгүүдэд хэрэглэсэн.
7. 900 онд – Аль-Балхи “Оюун ухааны эрүүл мэнд” хэмээх ойлголт дэвшүүлж сэтгэл мэдрэл болон физиологийн өвчний учир шалтгааныг тайлбарлах гэж хичээсэн.
8. 1021 онд – Аль Хайсам нүд түүний үүрэг , онцлогийн талаар тухайн үеийн бусад эрдэмтэд ч судалж байв.Харааны эрхтний гол мэдрэх хэсэг нь урьд өмнө үзэж байснаар нүдний болорлог биш , харин нүдний торлог бүрхүүл болохыг нээсэн явдал нь дундад зууны сэтгэц-физиолгийн шинжлэх ухааны ололт байлаа.
9. 1025 онд – Ибн Сина сэтгэцийн талаарх хоёр онол боловсруулсан.Тэрбээр анагаах ухааны чиглэлийн үзэл санаагаа “Канон” онолдоо тусгаж сэтгэцийн үйл ажиллагаа бүхэлдээ уураг тархинаас хамаардаг гэсэн санааг дэвшүүлжээ.
10. 1035 онд – Аль Бируни хариу үйлдэл хийх хугацааг туршилтаар тогтоосон.
11. 1200 онд – Маймонидес тухайн үеийн төрөл бүрийн сэтгэл мэдрэлийн өвчнийг судалж бичсэн.
12. 1590 онд - Филисофич Рудольф Гоклениус “Сэтгэл судлал” буюу Psychology хэмээх нэр томъёог анх хэрэглэж эхэлсэн.
13. 1672 онд – Томмас Виллис тархины бүтэц үүргийг анатомын шинжлэх ухаан талаас нь судалсан.
14. 1774 онд – Франц Месмер нь сэтгэл мэдрэлийн өвчний талаар судалж эмчлэх арга нээж месмеризм буюу одоогоор ховс гэж нэрлэдэг байна.
15. 1793 онд – Philippe Pinel Шоронд ял эдэлж буй хүмүүсийн сэтгэл мэдрэлийн өвчнийг судалсан.
16. 1834 онд – Эрнст Хейнрик дифферинциал сэтгэл судлалын онолыг бичсэн.Өнөө үед Веберийн хууль гэж нэрлэх болсон.
17. 1848 онд - Phineas Gage-н толгойнд лоом зоогдож тархины духны хэсэг нь гэмтэж зан чанарын хувьд өөрчлөгдсөн боловч тэрээр амьд үлдсэн.
18. 1859 онд – Чарлез Дарвин хувьслын онол.





19. 1861 онд – Францын сэтгэл мэдрэлийн эмч Паул Брока хүний хэл ярианы чадвар зүүн тархинд байдгийг тогтоосон.
20. 1878 онд – Ж.Стэнли Холл сэтгэл судлалын анхны Ph.Dхамгаалсан.Тэрээр мөн Америкийн сэтгэл судлалын холбоог үндэслэсэн юм.
21. 1879 онд – В.Вунд Сэтгэл судлалын анхны лабораторыг Германы Лепцигийн их сургуулийн дэргэд байгуулж зан үйл , сэтгэл хөдлөл , танин мэдэхүй зэргийг судалж эхэлсэн.
22. 1883 онд – Америкийн сэтгэл судлалын анхны лабораторыг Johns Hopkins ихсургуульдбайгуулсан.
23. 1885 онд – Г.Эббингауз холбоо хамааралгүй үгсээр туршилт хийж ой санамжийн талаарх анхны судалгааг явуулсан.
24. 1890 онд – Одоогийн сэтгэл зүйн тестийн анхны хувилбарыг James Cattell зохиосон.
25. 1892 онд – Стэнли Холл америкийн сэтгэл судлалын холбоог 42 гишүүний хамт үүсгэн байгуулсан.
26. 1895 онд – Алфред Бинет сэтгэц оношлогооны анхны лабораторыг байгуулсан.
27. 1896 онд – John Dewey Функционализм урсгалын үндсийг тавьсан.
28.  1896 онд – Клиник сэтгэл судлал үүсч бий болсон.
29.  1900 онд – З.Фрейд Психоаналитикын эхлэл болох “зүүдний тайлал” номоо бичсэн.
30. 1901 онд – Британы сэтгэл судлалын нийгэмлэг байгуулагдсан.
31. 1905 онд – Алфред Бинет анх оюун ухааны тестийг зохиосон.
32.  1906 онд - Мортан Принц эмгэг судлалыг нээсэн.
33. 1906 онд – Иван Павлов анхны судалгаа болох “Сонгодог нөхцөл” ном болгон бичсэн.
34. 1911 онд – Алфред Адлер нь Фрейдийн психоаналитикын бүрэлдэхүүнээ орхиж бага насны бэлгийн амьдралд хэт их анхаардагийг эрс эсэргүүцсэн.
35. 1912 онд – Виллиам Стерн одоогийн IQ-н тестийг боловсруулсан.
36. 1912 онд – М.Вертгеймер гешталть сэтгэл судлалыг үндэслэсэн.
37. 1913 онд – Ж.Ватсон бихевиоризмын үндсийг өөрийн нийтлэл болох 'Psychology as a Behaviorist Views It' эхлүүлсэн.
38.  1913 онд – К.Юнг нь Фрейдийн үзэлд тулгуурлаж аналитик сэтгэл судлалыг бий болгосон.
39. 1927 онд – Фрейдийн охин Анна хүүхдийн сэтгэл заслын талаарх ном бичсэн.
40. 1929 онд - Wolfgang Kohler Гештальт сэтгэл судлалаар бихевиризмыг эсэргүүцэн гарч ирсэн.
41. 1932 онд - Jean Piaget когнитив сэтгэл судлалын үндсийг тавьсан.
42. 1938 онд – Цахилгаан цочроогчоор эмчилгээ хийдэг болсон.
43. 1939 онд – Канадын сэтгэл судлалын холбоо байгуулагдсан.
44. 1952 онд – schizophrenia хэмээх нэр томъёог ашигладаг болсон.
45. 1954 онд – А.Маслоу хүмүүнлэгийн онолд өөрийн сэдлийн шатлан захирах ёсын санаагаар хувь нэмрээ оруулсан.
46. 1998 онд – Сэтгэл судлал нь техникийн эрин үетэй золгож e-therapy-г ашиглах болсон.

 

No comments:

Post a Comment