Хичээлийн бие даах удирдамж

Хүүхдийн хөгжлийн сэтгэл судлал хичээлээр оюутны бие даалтын ажил                                                                    
Бие даалтын ажлын зорилго. Оюутан хүүхдийн хөгжлийн сэтгэл судлал хичээлийн агуулгын хүрээнд танхимд олж авсан мэдлэгээ бататгах, бие даан гүнзгийрүүлэн судлах,практиктай холбох хэрэглэх чадвар дадал олгоход оршино.
Бие  даалтын ажлын хамрах хугацаа. Улирлын турш

Бие даалтын ажлын сэдвүүд

  1. Хүүхдийн хөгжил төлөвшлийн сэтгэл зүйн онол,үзэл баримтлалын чиг хандлага, хэтийн төлөв
  2.  Хүүхдийн хөгжлийн сэтгэл зүйн үндсэн ухагдахуун, оношлогоо судалгааны аргууд
  3. Сургуулийн бага насны хүүхдийн сэтгэл зүйн онол, оношлогоо судалгаа
  4. Хүүхдийн хөгжил төлөвшлийн талаар судалсан эрдэмтдийн онол, үзэл баримтлал                     \Ж.Пиаже,Э.Эриксон Д.Б. Выготский.... \                         
  5. Сэтгэл судлалын үндсэн аргууд \ажиглалт ба туршилт\ 20 –оос доошгүй хүүхдийг судалж үр дүнд дүн шинжилгээ хийх
  6.  6 насны хүүхдийн сэтгэцийн процессын тухай ойлголт, тэдгээрийн онцлог, зүй тогтол,  сургалтын явцад харгалзах нь
  7.   6 настай хүүхдийн сэтгэцийн чанаруудын тухай ойлголт, тэдгээрийн онцлог, зүй тогтол, сургалтын явцад харгалзах нь
  8.    6 насны хүүхдийн сэтгэцийн байдлын тухай ойлголт, тэдгээрийн онцлог, зүй тогтол,сургалтын явцад харгалзах нь
  9.   7 насны хүүхдийн сэтгэцийн процессын тухай ойлголт, тэдгээрийн онцлог, зүй тогтол, сургалтын явцад харгалзах нь
  10. 7 настай хүүхдийн сэтгэцийн чанаруудын тухай ойлголт, тэдгээрийн онцлог, зүй тогтол сургалтын явцад харгалзах нь
  11.   7 насны хүүхдийн сэтгэцийн байдлын тухай ойлголт, тэдгээрийн онцлог, зүй тогтол,сургалтын    явцад харгалзах нь
  12.    8 насны хүүхдийн сэтгэцийн процессын тухай ойлголт, тэдгээрийн онцлог, зүй тогтол, сургалтын явцад харгалзах нь
  13.   8 настай хүүхдийн сэтгэцийн чанаруудын тухай ойлголт, тэдгээрийн онцлог, зүй тогтол, сургалтын явцад харгалзах нь
  14.   8 насны хүүхдийн сэтгэцийн байдлын тухай ойлголт, тэдгээрийн онцлог, зүй тогтол,сургалтын явцад харгалзах нь
  15.    9-10  насны хүүхдийн сэтгэцийн процессын тухай ойлголт, тэдгээрийн онцлог, зүй тогтол, сургалтын явцад харгалзах нь
  16.  9-10 настай хүүхдийн сэтгэцийн чанаруудын тухай ойлголт, тэдгээрийн онцлог, зүй тогтол, сургалтын явцад харгалзах нь
  17. 9-10  насны хүүхдийн сэтгэцийн байдлын тухай ойлголт, тэдгээрийн онцлог, зүй тогтол,сургалтын явцад харгалзах нь
  18. 11-12  насны хүүхдийн сэтгэцийн процессын тухай ойлголт, тэдгээрийн онцлог, зүй тогтол, сургалтын явцад харгалзах нь
  19. 11-12 настай хүүхдийн сэтгэцийн чанаруудын тухай ойлголт, тэдгээрийн онцлог, зүй тогтол, сургалтын явцад харгалзах нь
  20. 11-12  насны хүүхдийн сэтгэцийн байдлын тухай ойлголт, тэдгээрийн онцлог, зүй тогтол,сургалтын явцад харгалзах нь
  21. 6-12 насны сурагч хүмүүний хөгжил төлөвшлийн сэтгэл зүйн үндэс
  22. 6 настай хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн онцлог, сургуульд дасгах сэтгэл зүйн асуудал
  23.  6-12 насны хүүхдийг сурагч бие хүн болгон хөгжин төлөвшүүлэх үйл ажиллагааны онцлог, эрх зүйн хамгаалал
  24.  6-12 насныханд явуулах хүмүүжлийн ажлын онцлог, түүнд тавигдах сэтгэл зүйн шаардлага,хэрэгцээ сонирхолыг хөгжүүлэх
  25. 6-12 насны сурагч хүмүүний хөгжил төлөвшилд гэр бүлийн сэтгэл зүйн нөлөөлөл ба багш эцэг эхээс анхаарах санамжууд
  26. Анги хамт олны хөгжил төлөвшлийг социометрийн аргаар судлах \ 2-5 ангийн жишээн дээр
  27. 6-12 насны хүүхдийн анхаарал,ой, дүрслэхүй, сэтгэхүй, хэл яриаг хичээлээр хөгжүүлэх\ дасгал, тоглоом\ -ын сантай болох
  28.  Бага  боловсролын сургах, сурах үйл ажиллагааны сэтгэл зүйн үндэс, бүтэц
  29.  Бага боловсролын сургалтын сэтгэл зүйн орчин
  30.   6-12 насны хүүхдийн харилцааны онцлог, энэ насныхантай ажиллахдаа багшийн анхаарах зүйл
  31.  Сургуулийн бага насны хүүхдийн уур хилэн, сэтгэл бачимдал, түгшүүрийг тайлах дасгал
  32.  Сургуулийн бага насны хүүхдийн авьяасыг нээн илрүүлэх боломж ба хөгжүүлэх арга замууд
  33. Бага боловсролын удирдлага, менежментийн сэтгэл зүйн үндэс
  34. Багш эцэг эх, олон нийтийн хамтын үйл ажиллагаа тэдгээрийн сэтгэл зүйн зарим асуудал
Ашиглах ном зүй:
  1. Мягмар.О "Сэтгэл судлал" 1,2 -р дэвтэр УБ., 2007,2008 он
  2. Мягмар.О "Сэтгэл зүйн зөвлөгөө" УБ., 2008 он
  3. Сэтгэл судлал, УБИС -ийн Сэтгэл судлалын багш нарын хамтын бүтээл ,сурах бичиг. УБ., 2001 он
  4. Санжжав. Д "Нас зүйн сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал" УБ.,1990 он
  5. Цэрэндондов.П "Сэтгэл судлалын ухааны зарим ухагдахуун ба бодлого" УБ.,
  6. Цэрэндондов.П "Танин мэдэхүйн зарим үйл явцыг судлах арга зүй" УБ.,2001 он
  7. Сэтгэл судлал, УБИС -ийн Сэтгэл судлалын багш нарын хамтын бүтээл УБ., 2001 он
  8. Эрдэнэчулуун.Д "Хүүхдийг судлах арга зүй" 1,2 -р дэвтэр УБ., 2007,2009 он
  9. Эрдэнэчулуун.Д "Сэтгэл судлалын хичээлийн бие даасан ажлын гарын авлага, УБ.,2002он
  10. Батдэлгэр. Ж "Хүүхдээ сургуульд бэлтгэх нь" УБ., 1999он
  11. Батдэлгэр. Ж,Мягмар.О Дашхүү.Д "Бага ангийн сурагчдыг судлах арга зүй" УБ.,2000 он
  12. МУБИС-СӨБС-ийн багш нарын хамтын бүтээл" Бага насны хүүхдийн сэтгэл судлал" УБ.,2011он
  13. Мягмар.О "Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд" УБ.,2000 он
  14. Мягмар.О "Сэтгэл судлалын атлас" товчлон орчуулсан УБ., 1992 он
  15. Жодвон.Ц, Энхболд.С, "Сэтгэл судлал" УБ., 2002 он
  16. Общая психология, под ред.А.В.Петровского, М, 1986




Хүүхдийн хөгжил хичээлийн хүрээнд уншиж судлах номын нэрсийг орууллаа.
  1. Баяраа Б. Сургуульд суралцах чадварын сэтгэл зүйн үндэс. УБ., 1995
  2. Дашхүү Д. Бага ангийн сурагчдыг судлах арга зүй. УБ., 2002
  3. Ичинхорлоо Ш. 6 настай хүүхдийн тухай өгүүлэх нь. УБ., 2009
  4. Крысько В.Г. Сэтгэл судлал (бүдүүвч, хүснэгт). УБ 2002
  5. Мандах З. Гэр бүлийн сэтгэл зүй. УБ., 2000
  6. Махмут Ачыл. Сурган хүмүүжүүлэгчийн биеийн хэл.
  7. Мягмар О, Оюунгэрэл С. Харилцааны сэтгэл зүйн зарим асуудал. УБ., 1998
  8. Мягмар О. Социометрийн судалгааны арга техник. УБ., 1997
  9. Мягмар О. Судлаач багшийн гарын авлага. УБ., 2009
  10. Мягмар О. Сурагчдын хамт олны сэтгэл зүйн онцлог ба судлах аргууд. УБ., 2009
  11. Мягмар О. Сэтгэл судлал I,II дэвтэр. УБ.,2006, 2010
  12. Мягмар О. Хүүхдээ хайрлан харилцах нь. УБ., 2007
  13. Немов Р.С. Психология. М.2007
  14. Петр Жаска. Эцэг эхчүүдиийн гаргадаг 25 ноцтой алдаа. УБ., 2005
  15. Санжжав Д, Цэрэндондов П. Сэтгэл судлалын ухаан ухагдахуун ба бодлого. УБ., 2000
  16. Санжжав Д. Сэтгэл судлал. УБ., 2007
  17. Сарантуяа Г. Социометрийн арга \Цуврал4\. УБ., 2009
  18. Туяа Б. Бие хүний сэтгэл зүй, сэтгэц заслын өрнөдийн онол, гол төлөөлөгчид. УБ., 2003
  19. Түмэндэлгэр Ч, Уранцэцэг Л. Сэтгэл зүйн зугаатай өгүүллэгүүд. УБ., 2001
  20. Хатанбаатар Х. Уншихуйн гайхамшиг. УБ., 2009
  21. Цэвээнлхазал Я, Туяа Б, Баттуяа Ц, Батцэнгэл Г. “Тэгш хамруулан сургагч багш” бэлтгэх сургалтын арга зүй. УБ., 2008
  22. 22.Эрдэнэчулуун Д. Хүүхэд судлах арга зүй I,II дэвтэр. УБ., 2008, 2010



Харж дүрслэх ойг судлах арга зүй
Судалгааны зорилго:Харж дүрслэх ойн түвшинг судлана.“Хүн-тэмдэгт систем”-ийн чиглэлийн мэргэжлийн сонгон шалгаруулалт явуулахад ашиглах боломжтой.Урьдчилан судалгааны үзүүлэх материал болон судалгаа бөглүүлэх материалыг бэлдээрэй.
Судалгаа явуулах журам:
16 төрлийн зурагтай хуудсыг судлуулагчид 20 секундын хугацаатай харуулна. Харуулж дуусмагц хүснэгтийг доош харуулж тавина. Судлуулагч 1 минутын дотор тогтоосон дүрсүүдийг тусгай хариултын хуудсан дээр нэрлэж бичнэ. Жишээ нь, гурвалжин, үнээ (үхэр),байшин гэх мэт.
Судалгаа явуулах заавар:
“Хүснэгтэн дээр янз бүрийн дүрсүүдийг зурсан хуудсуудыг 20 секундын хугацаатай танд харуулах болно. Харуулах хугацаа дуусмагц, та тогтоосон дүрсүүдээ хариултын хүснэгтэнд нэрлэж бичээрэй. Зааврыг ойлгосон уу эхлэе.
Судалгааны үр дүнг боловсруулах:

1. Зөв нэрлэж,тогтоосон үгийн тоог тоолж гаргана
2. Ой тогтоолтын ерөнхий жишиг хэмжээтэй харьцуулан тухайн судлуулагчийн харж дүрслэн ойн хэмжээг тодорхойлно
Судалгааны үр дүнг үнэлэх, жиших хэмжээ:
Насанд хүрэгчид7 түүнээс дээш дүрсийг зөв нэрлэж тогтоосон бол, харж дүрслэх ой хэвийн хэмжээнд хөгжсөн байна гэж үзнэ.
“Гэр бүлийн хөрөг” зурган сорил
Судалгааны зорилго: Хүүхдийн гэр бүлийн гишүүддээ хандах харьцаа хандлага, гэр бүлийн дотоод уур амьсгал (тухайлбал зөрчил сөргөлдөөн)гэр бүлийн дотор хүүхдийн эзэлж буй байр суурийг тодорхойлоход голлон хэрэглэдэг.
Ашиглах хэрэглэгдэхүүн:
  • Бичгийн цаас
  • Харандаа (хатуулаг 2мм)
  • Баллуур
Оношлогоо явуулах заавар:
“Чи энэ цаасан дээр гэр бүлийнхээ ямар нэгэн зүйлийг хийж байгаа байдлаар зураарай. Харин чи хэнийг яаж зурахаа өөрийхөө бодож төсөөлж байгаагаар чөлөөтэй зурах юм шүү.” Оношлооч, зураг зурах явцад хүүхдийн нүүр царайнд илрэх өөрчлөлт хувирал, санамсаргүй байдлаар ярьсан үг яриа, зургийг зурах дарааллыг нь анхааралтай ажиглаж, бичиж тэмдэглэнэ. Зурж дууссаны эцэст дараах асуултыг тавьж, хүүхэддээ ярилцаж зарим зүйлсийг гүнзгийрүүлж тодруулах боломжтой.

  • Чи хэн хэнийг зурсан бэ? Тэд юу хийж байна вэ?
  • Аав ээж ах эгч нар чинь хаана ажилладаг вэ?
  • Танай гэр бүлийнхэн гэр орныхоо ажлыг яаж хуваарилдаг вэ?
  • Чи гэртээ хэнтэй ойр дотно байдаг вэ? гэх мэт
Сорилын үр дүнг боловсруулах:
Зурган сорилын үр дүнд тоон болон чанарын үнэлгээ хийж болно. Хүүхдийн зурсан зурагны чанарын үнэлгээ, зуралтын онцлог болон агуулгын үзүүлэлтийг харгалзан хийдэг.
Зуралтын онцлогийг харуулсан үзүүлэлтүд:
  • Цаасан дээр гэр бүлийн гишүүдийг байрлуулсан байдал (цаасны дунл, захад, доод хэсэгт гэх мэт)
  • Зураасны онцлог (шулуун, тасралтгүй, хөнгөн дарж зурсан гэх мэт)
  • Зарим гишүүдийн биеийн тодорхой хэсгийг баллуурдаж дарж зурсан зуралтууд
Зургийн агуулгыг харуулсан үзүүлэлтүүд:
  • Гэр бүлийн гишүүдийн гүйцэтгэж байгаа ажлын онцлог (хамтарч байна уу эсвэл ганцаараа гэх мэт)
  • Гэр бүлийн гишүүдийн хоорондын зай байршил (холдуулсан эсвэл заагласан гэх мэт)
  • Зурган дээрх эд юмс, хүмүүст хандах харьцаа(сэтгэл дундуур, зовиур түгшүүртэй гэх мэт)
Дээрх үзүүлэлтүүдийг харгалзан дараах гурван чиглэлээр хүүхдийн зургийг тайлбарлах боломжтой.
  1. Гэр бүлийн гишүүдийн зурагны бүтэц бүрэлдэхүүн, тооны байдлыг харгалзан тайлбар хийх жишиглэл
Тухайн хүүхдийн гэр бүлийн гишүүдийн бодит тоог зурган дээр дээр дүрсэлсэн тоотой харьцуулах буюу тэдний харьцааны онцлогийг тодорхойлно.
  • Хүүхэд, гэр бүлийн гишүүн бүрийг бүгдийг зурахгүй байх тохиолдол гардаг. Ялангуяа харьцааны хувьд зөрчилтэй, өөрт таалагддаггүй, сэтгэл дундуур байдаг тэр гишүүнийг орхиж зурах нь олонтой. Заримдаа гэр бүлийн жинхэнэ гишүүдээс гадна өөр хүнийг нэмж зурах тохиолдол байдаг. Гол төлөв салсан гэр бүлд амьдарч байгаа хүүхдүд гэр бүлийнхээ дотор гадны хүнийг оруулж зурдаг.
  • Гэр бүлийн гишүүдийн хоорондын зай байрлал, тэдний харьцаа хандлагын онцлогийг илэрхийлж байдаг, сэтгэл зүйн хувьд дотно байдлыг илэрхийлэгч гол үзүүлэлтүүд бол гэр бүлийн гишүүдийн хоорондох зай юм. Заримдаа хүүхэд гэр бүлийн гишүүдийн хоорондох зайнд ямар нэгэн зүйлсийг оруулж зурсан байдаг. Энэ нь тэдгээрийн хоорондын хартцаанд хаалт саад болж харагдана. Жишээлбэл: хүүхэд телевизорын дэргэд суугаад өөрийгөө бусад гишүүдээс сонингор халхалсан байдалтайгаар аавыгаа зурах жишээтэй.
  • Гэр бүлийн бүх гишүүд ямар нэгэн зүйлийг хамтран хийж байгаагаар зурсан байвал тухайн гэр бүлийн гишүүдийн харьцаа эвсэг дотно болохыг илэрхийлж байдаг. Харин ямар нэгэн ажлыг гэр бүлийн гишүүд тустусдаа хийж байгаагаар дүрсэлсэн байвал тухайн гэр бүлийн дотор үзэл бодлын зөрчилдөөн, зөрчил,дотоод бүлэглэл байна гэж тайлбарлаж болох юм.
  • Удаан хугацаагаар өвдөж, эмнэлэгт хэвтэж байсан хүүхдүүд гол төлөв өөрийгөө гэр бүлийн зурагнаас хасаж зурах нь олонтой. Оюун ухааны хувьд хөгжилтэй хүүхдийн 85% нь өөрийгөө гэр бүлийнхэнтэйгээ хамт зурдаг байна.
  1. Гэр бүлийн гишүүдийн зурсан зуралтын онцлог байдлыг харгалзан тайлбар хийх жишиглэл
Зуралтын онцлог гэр бүлийн гишүүдийн зурагны хэмжээ, хэлбэр харьцаа, дүрсийг илэрхийлсэн хэв маягууд орно.
  • Зарим хүүхдүүд гэр бүлийнхнээ маш жижиг хэмжээтэй зурж, хуудасны доод хэсэгт байрлуулсан байдаг. Энэ нь тухайн хүүхдийн гэр орныхоо одоогийн нөхцөл байдал, харьцаанд сэтгэл дундуур, зовинон түгшиж байгааг илэрхийлнэ.
  • Зарим хүүхдүүд хүмүүсийг бус харин гэр орныхоо эд юмсыг тавилгыг голлон зурсан байдаг, хүүхэд гэр бүлийн дотор үүсэж тогтсон уур амьсгал, хандлага харьцаанд сэтгэл зовинож байгаагаас тэднийг зуралгүй орхиж, өөрийн хувьд төдийлөн ач холбогдолтой сэтгэл санаа төдийлөн зовиурлахгүй байгаа эд юмсыг зурах тохиолдол байдаг.
  • Хүүхэд, өөрийн дотно хайртай хүнийхээ нүүр царай, биеийн төрх байдлыг маш тодорхой нарийвчлан зурах төдийгүй, зарим нэг чимэг гоёлыг оруулж баяжуулж зурна. Харин өөрийн дотны биш дургүй хүнээ зурахдаа биеийн хэлбэр төрхийг хагас дутуу юмуу нүүр царайг нь тодорхой бус байдлаар гол төлөв зурдаг.
  • Харьцааны хувьд зөрчилтэй, сэтгэл санааны болон биеийн хүчирхийлэл, дарангуйлал үзүүлж байдаг тэр гишүүдийг зурахдаа харандаагаа хүчтэй дарж, дүрсийг дахин дахин тодруулан зурах буюу баллуурдаж зурах онцлог байдал илэрнэ.
  • Зарим хүүхэд гэр бүлийнхээ хэн нэгэн гишүүний хэмжээ хэлбэрийг бодит байдлаас зориудаар өөрчлөн зурдаг. Жишээлбэл, хамгийн бага дүүгээ өөрөөсөө болон ав ээжээсээ том хэмжээтэй зурсан байх жишээтэй. Энэ нь отгон дүүд нь илүү анхаарал халамж тавьж, бусдад нь тэгш бус ялгавартай хандаж харьцдаг болохыг харуулж байгаа юм.
  • Зурган дээрээс өөр хоорондоо ялгаатай зуралтын хэд хэдэн янзын хэв маягийг харж болно. Тухайлбал, хүүхэд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг ялгаж өөр өөр хэв маягаар дүрслэн илэрхийлж зурдаг. Ялангүяа өөрийгөө гэр бүлийн гишүүд дотроос хамгийн ойр дотны харьцаатай байдаг тэр хүнтэй ижил хэв маягаар зурах нь олонтой.
  1. 3. Гэр бүлийн гишүүдийг зурах явцын онцлогийг харгалзан тайлбар хийх жишиглэл.
Зуралтын явцад зургийг зурах дараалал, тайлбар хийх онцлог нэг зургаас нөгөөд шилжих хурд,зогсолт, нүүр царайны хувирал өөрчлөлт, санаа алдалт зэрэг үзүүлэлтүүд орно.
  • Хүүхэд гэр бүлийн гишүүдийн хэн нэгнийг зурж байхдаа санаа алдах буюу санамсаргүй байдлаар хараасан зүхсэн үг хэлэх тохиолдол бий. Энэ нь тухайн гишүүнтэй харьлцааны зөрчилтэй болохыг илэрхийлнэ.
  • Зурах дарааллыг нь авч үзвэл, хүүхэд гол төлөв өөрт нь ойр дотно хандаж харьцдаг тэр гишүүдийг эхлэн зурах хандлагатай байдаг.
  • Зарим тохиолдолд хүүхэд хэн нэгэн гишүүнийг зурж эхлэхийн өмнө эргэлзэж, зогсолт хийж, дургүйцсэн байдлаа илэрхийлэх нь цөөнгүй. Иймэрхүү зогсолт тухайн гишүүн уул хүүдэд хөндий хүйтэн харьцаж ханддаг болохыг илэрхийлж болно.
  • Хүүхэд зургийг тайлбарлахдаа гэр бүлийн гишүүдийнхээ хэн нэгнийг илүү онцгойлон авч үзэж, түүнийг буруутгах юмуу, магтан дотночлох хандлагатай байдаг. Ялангуяа биеийн болон сэтгэл санааны хувьд дарангуйлал үзүүлж байдаг, харилцааны зөрчил бүхий гишүүдийг шүүмжлэн буруутгаж эсэргүүцдэг.
Гэр бүлийн хөрөг тестийн тоон үнэлгээг дараах журмаар явуулна.Дараах үзүүлэлтүүдийг ашиглана. Гэр бүлийн зурган сорилыг тоон үнэлгээгээр үнэлэх бөгөөд үзүүлэлт бүр нь өөрийн өвөрмөц илрэл, шинж тэмдэгтэй.
Гэр бүлийн зурган хөрөг сорилыг үнэлэх тоон жишиглэл
Үзүүлэлтүүд
Шинж тэмдгүүд
Өгөх оноо
1.
Гэр бүлийн тааламжтай байдал
  • Гэр бүлийн гишүүдийг бүгдийг бүрэн зурсан
  • Гэр бүлийн гишүүдээс гадуурхагдаж орхигдсон хүн байхгүй
  • Сөргөлдөх эсэргүүцэх байдлыг илэрхийлсэн зуралт байхгүй
0.2
0.2
0.2
2.
Түгшүүрт байдал
  • Тодорхой хүнийг онцгойлон тодруулж дахин дарж зурсан
  • Зурган дээрээ үгүйсгэж дарсан тэмдгийг (-, + гэх мэт) зориудаар хэрэглэсэн
  • Хүчтэйгээр дарж зурсан зураасууд
  • Тодорхой дүрсийг зориудаар баллуурдаж арилгаж зурсан
  • Зургийн зураас онцгойлсон чанга даралттай бөгөөд
  • Зарим гишүүдийг онцгойлон тодруулж зурсан зураг
0.1
0.1
0.1
0.1
0.1
0.1
3.
Гэр бүлийн дотоод зөрчил, зөрчилдөөн
  • Тодорхой хүний зурагны зарим хэсгийг зориудаар баллуурдаж, арилгаж зурсан
  • Зарим хүмүүсийн биеийн тодорхой хэсгийг зориудаар дутуу зурсан
  • Хэн нэгэн хүний зургийг гэр бүлийн бусад гишүүдээс тусгаарлан холдуулж зурсан
  • Зурган дээр зарим хүмүүсийн тодорхой хэсгийг хэт томсгож буюу багасгаж зурсан
0.2
0.2
0.2
0.2
4.
Гэр орныхоо дотоод амьдрал, нөхцөл байдалд хандах сэтгэл дундуур гонсгор хандлага
  • Тодорхой зарим хүмүүсийг цаасны доод хэсэгт зориудаар байрлуулж зурсан
  • Өөрийгөө бусад гишүүдээс тусгаарлан холдуулж зурсан
  • Гэр бүлийн зарим гишүүдийн биеийн хэмжээг зориудаар жижигрүүлэн дүрсэлж зурсан
  • Гэрийнхээбусад гишүүдээс зайдуу, тэдэн лүү нуруугаа харуулан зогсож байгаа байдлаар өөрийгөө дүрслэн зурсан
0.2
0.2
0.2
0.1
5.
Хүүхэд болон гэр бүлийн гишүүдийн хоорондох харьцаанд илрэх зөрчил зөрөлдөөн
  • Онцлон тооцоолж, тодруулж зурсан зарим хүмүүсийг хөрөг
  • Гэр бүлийн зарим гишүүдийн нүүр царай, биеийн бодит хэлбэр галбирыг зориудаар өөрчлөн хувиргаж зурсан
  • Гараа алдлан унжуулсан байдалтайгаар зарим хүмүүсийг дүрслэн зурсан
  • Зарим гишүүдийн гарын хурууг уртасган тодруулж зурсан
0.2
0.2
0.1
0.1



Кейс дээр ажиллацгаая
Харилцааны сэтгэл судлал дээр А ангийн оюутнууд өөрт болон ер нь нийтлэг тохиолддог асуудлыг шийдэх үүднээс хуваалцаж байгаа юм. Тиймээс хамгийн эхэнд илгээсэн кейсийг хүргэе. Багш оюутан та дор бүрнээ тунгаан бодно бизээ.
Кейс 1
2-р ангийн сурагч Сарантуяагийн ангийн хүүхдүүд нь найзлах бүү хэл цуг суухдаа дургүй учир нь Сараагийн аав нь гэртээ байнга тамхи татдаг болохоор тамхины муухай үнэр Сараад шингэчихсэн байдаг.

-Шийдвэрлэх арга:Эцэг эхийн хурал хийхдээ манай ангийн хамгийн хөөрхөн онц сурлагатай охины аав нь гэртээ тамхи татдаг үүнээс болж тэр охин ангидаа муухай үнэртэй охин гэж гадуурхагдан уйтгартай байдаг нь харамсалтай энэ аав өнөөдөр энэ хуралд сууж энэ асуудлыг мэдсэн болохоор охиныхоо төлөө яг энэ оройноос эхлэн гэртээ тамхи татахгүй байхаа гэдэгт итгэж байна гэж хэлээд л өнгөрсөн.Харин 7 хоногийн дараа Сарантуяагийн ээж манай хүн гэртээ тамхи татахаа больсон шүү таньд их баярлалаа гэж хэлсэн нь надад их л сайхан сэтгэгдэл төрж билээ.
 
Кейс 2
3-р ангийн сурагч Мөнхбат 13 настай уншиж, бичиж чаддаггүй 2 жил улиран сурсан.

-Шийдвэрлэх арга: Багшийн зүгээс энэ сурагчийг уншиж, бичиж сургахын тулд судалгаа хийсэн.Тухайлбал: юунд дуртай болох ,юу хийх сонирхолтой… гэх мэт Судалгааны үр дүнд энэ хүүхэд дуулах сонирхолтой төдийгүй авьяастай гэдгийг мэдсэн.Үүнээс үндэслэн ангийнхаа урлагийн үзлэгт гоцлол дуу дуулуулах боллоо гэтэл хүү багшаа би ямар ч дууны үг мэдэхгүй дуулж чадахгүй ээ гэв миний хүү чадна аа чадахын тулд хоёулаа дууныхаа шүлгэнд орсон үсгийг цээжлэж үгийг уншиж чаддаг болно доо гэхэд хүү их л итгэл муутай за гэсэн юм.Мөнхбатад итгэл төрүүлэхийн тулд ээжтэй нь ярилцаж дууны аяыг нь бичүүлээд дууныхаа аяыг сурлаа. Харин дараа нь дууныхаа шүлгийн эхний мөрнөөс эхлэн үсгээ нүдлэн үгээ уншиж дуулж эхэлсэн тогтоож нүдэлсний дараа 2дахь мөрөө уншиж нүдлэв. Мөнхбат маань үүндээ урамшин уншиж, бичиж сурсан төдийгүй дуулаад “Алтан медиаль”авч улам ч урамшсан юмдаа.Энэ асуудал багш нарт ихээхэн таалагдаж туршиж үзэхээр шийдсэн нь надан тааламжтай байлаа.







No comments:

Post a Comment